Хүүхдийг доош харуулж унтуулах нь үхлийн аюултай
Нийтлэгч BadmaaFeb 3
Манайхан сүүлийн үед хүүхдээ доош нь харуулж унтуулах сонирхолтой болжээ. Доош харуулж унтуулхын ашиг нь гэвэл хүүхэд амархан унтдаг /мэдээж хурдан унтаж л байвал бидэнд сайн
/, мөн хүүхдийн биеийн хөгжилд сайн гэж үздэг /яаж сайнаар нөлөөлдгийг би сайн ойлгохгүй байгаа юм/.
Өнөөдөр Америкийн Эмнэлгийн Холбооны сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн сонирхолтой бүтээлийг та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа.
Энэхүү бүтээлд хүүхдийг доош харуулж унтуулах тийм ч таатай үйлдэл биш ажээ. Др. Guttmacher-ийн хэлснээр: Хүүхэд доошоо харж унтах үедээ амьсгалах ёстойгоосоо бага хэмжээний хүчил төрөгч хэрэглэдэг энэ нь тархин дахь серотонин (амьсгалах, зүрхний хэмнэл болон унтах зэрэг бүх процессийг удирддаг бодис) ялгарах хэмжээг багасгадаг улмаар нялх хүүхдийг гэнэтийн үхэлд (SIDS) хүргэдэг ажээ.
Хүүхдээ болж өгвөл дээш нь харуулж унтуулж байгаарай.
Б.
SIDS = Sudden Infant Death Syndrome
Энэхүү мэдээний эх сурвалж :
Jhodie R. Duncan; David S. Paterson; Jill M. Hoffman; David J. Mokler; Natalia S. Borenstein; Richard A. Belliveau; Henry F. Krous; Elisabeth A. Haas; Christina Stanley; Eugene E. Nattie; Felicia L. Trachtenberg; Hannah C. Kinney. Brainstem serotonergic deficiency in Sudden Infant Death Syndrome. JAMA, 2010; 303 (5): 430-437

No comments