compare

Trout , энэ нэрийг анх сонсоод манай оронд байдаг ленокоос юугаараа ялгаатай загас юм бол, эсвэл ижил амьтныг америк, европд ингэж нэрлэдэг юм болов уу гэж бодож билээ.

Дээрх загаснуудийн шинжлэх ухааны нэрс болон гарал үүслийн талаар бага зэрэг судалж үзлээ. Ингээд олж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцъя.

Trout гэдэг нэрээр нь Salmonidae-ийн овгийн бүх төрөл зүйлүүдийг ерөнхийд нь нэрлэдэг юм байна.

Зэвэг /Manchurian Trout/: Бид бүгдийн дуудаж сурснаар “ленок”-ийн латин нэршил нь Brachymystax lenok ажээ. Энэхүү зүйлийг анд Паллас 1773 онд анх ялгажээ. FishBase.org-д бичсэнээр энэхүү загас нь Сибирь, Солонгос, Монгол, Хятадын хойд нутагт тархсан байна.

Зэвэг нь гаднаасаа бараан бор, хажуугаараа шаргал бор болон улаан бор туяатай, хэвлий нь цайвар цагаан, урт оваль хэлбэрийн хар толбонууд ажиглагдана. Ам нь terminal-subterminal /доод уруул нь дээд уруулаасаа хойно байрладаг/ (Xu et al., 2009).

Хооллолт: Зэвэг нь голчлон усны нялцгай биетэн болон шавьж, жижиг загас, мэлхий болон хулганаар хооллодог.

Насанд хүрсэн зэвэг 70 орчим см хүрнэ, жин нь 8кг орчим татдаг.

Үржил: Зэвэг нь 4 наснаас хойш үржилд ордог. Хавар 4-6 сард /температур 5-8 С/ мөс хайлах үед түрсээ шахдаг. Энэ үедээ өнгө нь маш тод бараан болж биеийн хажуугаар байдаг тод хүрэн улаан толбонууд нь тодордог. Эм нь биеийн доод талийн хойно байрлах сэлүүрээр /би загас судалдаг хүн биш болхоор зарим нэр томъёог буруу хэлж байж магадгүй/ элс болон жижиг ширхэгтэй хайрган дээр жижиг ховил гаргаж /нүх маягийн/ түрсээ шахна (Xu et al., 2009).

Тоо толгой цөөрөлт: Сүүлийн үед Хятадад хэт их загасчлал /спорт биш/ болон байгаль орчны бохирдолтой холбоотойгоор энэхүү загасны тоо толгой эрчимтэй хорогдож байна  (Xu et al., 2009).

Ленокийн хоёр янзын хэлбэр дайралддаг, тэдгээр нь биеийн урт болон амны байрлалаараа ялгардаг.

Lenok

Brlen_u6

Lenok juvenile

====================================================

Rainbow Trout /Oncorhynchus mykiss/: Энэхүү зүйл нь Хойд Америк болон Ази тэр дундаа өмнөд болон хойд Солонгост өргөн тархсан. Энэхүү зүйл нь далайд амьдардаг хэрнээ цэвэр усанд ирж түрсээ шахдаг / “steelhead”/ мөн бүх амьдарлаа гол мөрөн, нуурын цэвэр усанд өнгөрөөдөг/ “rainbow trout”/ гэж хоёр янз ажээ.

Миний хувьд энэ загасны гайхалтай солонгорсон өнгөнд нь дуртай. Ялангуяа томууд нь /30см-ээс дээших/ хажуугийн шугамийнхаа дагуу маш тод ягаан, цайвар цэнхэр солонгорсон өнгөтэй байдаг.

Амьдралын цикл: Хавар дулаарах үеээр /температур 5-10С градус болох үеээр/ нас бие гүйцсэн нь голын гүехэн, тунгалаг хэсэгт түрсээ шахахаар /голынхоо эх орчим руу/ нүүдэллэдэг. Түрс шахах хугацаа нь бараг 6-р сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Түрс шахах үедээ өнгө нь бараан тод болдог.

Хооллолт: Эхний 2-3 настай rainbow голын зөөлөн биетэн, усны шавьж болон зарим усны ургамлаар хооллодог. 3 настай болон нас гүйцсэн нь томоохон гол, нуур, цөөрөм рүү нүүж үндсэн хүнс нь жижиг загас болон томоохон хэмжээтэй усны шавьж болон зарим мэрэгчдээр хооллодог.

Наслалт : 6-8 жил /max. 11/

Photo: Cameron Miller

Photo: Cameron Miller

Photo is from www.flyfishusa.com/newsletter/010806/

Photo: www.flyfishusa.com/newsletter/010806/

===========================================================

Brown Trout /Salmo trutta/: Энэхүү загас нь Ази, Европ, Азиар тархсан. Энэхүү загасыг гадаад харагдах байдлаар нь rainbow trout-с ялгах гол зүйл нь бор шаргал ерөнхий өнгө болон түүний биен дээрх цагаан хүрээтэй том хар болон улбар толбууд юм. Ялангуяа үржлийнхээ үед /10-12-р сард/ өнгө нь тод бараан шаргал болж, улбар толбууд нь бүр тодордог. Энэ үеээрээ голын намуун урсгалтай, гүехэн газарт очиж түрсээ шахдаг.
Нас гүцсэн brown trout  33-40см хүрнэ.

Амьдралын цикл: 10-12-р сарийн сүүл хүртэл түрсээ шахдаг ба 3-4 нас хүрсэн trout нь том гол руу орж амьдардаг.
Хооллолт: 3,4 нас хүртэл усны зөөлөн биетэн, болон шавьжаар хооллодог. Нас бие гүйцсэн нь ихэвчлэн жижиг загас болон том хэмжээтэй усны шавьжаар хооллодог.

Наслалт 6-8 жил /маx. 12/

Brown Trout scales and spots

Brown Trout scales and spots

Photo: http://www.dnr.state.md.us/fisheries/art2005/0218album

Photo: http://www.dnr.state.md.us/fisheries/art2005/0218album

======================================================

Cutthroat Trout /Oncorhynchus clarkii/: Энд дурьдахгүй байхын аргагүй нэг гайхамшигтай загас бол cutthroat trout юм. Энэхүү загас нь хойд америкийн баруун болон баруун хойд мужуудын ширүүн урсгалтай, уулын голуудаар тархсан байдаг.
Энэхүү загас нь гаднаасаа их сонин харагддаг, заламгайныхаа хэсэгт маш тод улаан өнгөтэй, ийм ч болоод ийм хачин нэр авсан байх л даа /cutthroat = хэрчигдсэн хүзүүт :-) /.
2-6-р сарын эхэн хүртэл түрсээ шахдаг. Түрслэхдээ аль болох нам дөлгөөн урсгалтай эсвэл голийн эх авч урсдаг нуур цөөрөмд очиж түрсээ шахна. Энэхүү загас нь АНУ-ийн Yellowstone National Park-ийн уугуул загас бөгөөд сүүлийн жилүүдэд cutthroat-ийн тоо толгой хэт ихээр багасч байгаа. Судлаачидын үзэж байгаагаар энэхүү популяцын бууралт нь тус үндэсний паркын Yellowstone нууран дахь Lake trout /Salvelinus namaycush/ нь cutthroat-ийн түрсээр хооллоод байгаатай холбоотой ажээ. 1994 оны үед Lake trout-г загасны фермийн бизнес хийх зорилгоор тус нууранд үржүүлснээс болж, уугуул cutthroat мөхөх аюулд орсон ажээ. Энэ асуудлыг шийдэх гол арга нь тэрхүү Lake trout-г устгах ажээ.

Хооллолт нь rainbow болон brown trout-тай ижил.
Наслалт 7 жил.

Photo: http://nativeecosystems.org/

Photo: http://nativeecosystems.org/

Photo: http://www.coloradotrouthunters.com

Photo: http://www.coloradotrouthunters.com

Ингээд дээрх мэдээллүүдээс харахад ленок буюу зэвэгийг ч бас trout (manchurian trout) гэж дуудах боломжтой гэдэг нь харагдаж байна.
Миний ажиглаж байгаагаар манай оронд rainbow trout, brown trout, cutthroat trout зэрэг загасууд байдаггүй ба зэвэгний хоёр янзын хэлбэрийг нь бид андуурч өөр загас гэж боддог бололтой.

Өөрт байгаа зүйлсээ хайрлаж, хадгалаж үлдэх гэдэг чухал. Манайд хэдий элбэг ч гэсэн зэвэг гэдэг загасанд бас мөхөх аюул нүүрэлчээд байгааг санаж явахад илүүдэхгүй.
Зөвхөн зэвэг ч гэлтгүй тул, хадран зэрэг бусад загасыг хадгалж үлдэх хамгийн шилдэг арга бол яах аргагүй спорт загасчлал гэдэгтэй бүгд санал нэгдэх байх. Хүн болгон ядаж нийт барьсан загасныхаа талыг нь буцааж тавиад байвал бид хэцүү асуудалд орох магадлал бага байх болов уу гэж бодож байна.

Бүгдээрээ спорт загасчлалыг дэмжье.

Загас барь, томыг барь….. харин буцааж тавихаа мартваа /ядаж заримыг нь :-) / !!!

З. Бадмаа

Мэдээлэл авсан эх сурвалжууд:

Xu, G., F. Wang, Y. Liu, Y. Li and Zh. Mou, 2009. Threatened fishes of the world: Brachymystax lenok. Environ Biol Fish (2009) 85:299–300

http://www.cherrytrout.com/fish.html

http://www.fishbase.org/summary/speciessummary.php?id=2079

http://animaldiversity.ummz.umich.edu

http://www.troutlet.com/