Өнгөрсөн Пүрэв гарагт энэ жилийн анхныхаа загасыг барьлаа. 15 инч /38см/ rainbow trout

Миний амьдардаг хотын хойд хэсгээр East Gallatin хэмээх харьцангуй “жижиг” гол урсдаг юм. Өнгөрсөн жил загасчлах гэж голынх нь эх рүү очиход бут сөөгөнд нилээн хучигдсан, fly fishing хийхэд үнэхээр хүндрэлтэй байсан тул дахиж тийшээ загасчлах тухай бодохоо больсон билээ.

Доорх зурган дээр байгаа залууг Matt гэдэг. Биологийн чиглэлээр сурдаг оюутан, надад East Gallatin голыг дахиж танилцуулсан хүн.

Цаг агаар ерөнхийдөө үүлэрхэг, температур 10 орчим ц. градус, хавар болоод ус жаахан өнгөлсөн байлаа.

Загасчлах ялаагаа /өгөөшөө/ сонгохын тулд хэд хэдэн чулуу сөхөж үзэв. Бидний ажигласнаар өдөрчийн авгалдай нилээн идэвхитэй байгаа харагдсан тул загасчлах ялаагаар 7 хэмжээтэй Copper John /nymph/ сонгов. Бараг цаг орчим оролдсоны эцэст партер маань 10 орчим инч rainbow trout барьлаа. Би загасчлах ялаагаа olive wooly bugger-р /хар ногоон өнгөтэй, жараахай, усны шимигч хорхой дуураймал/ сольсны эцэст боломжийн хэмжээтэй rainbow trout дэгээнд оров.


өдөрчийн авгалдайн дуураймал


жараахай, усны шимигч хорхой дуураймал

Ийнхүү миний энэ жилийн загасчлал солонгорсон өнгөтэй сайхан загасаар эхэллээ.