Fly fishing гэж юу вэ? – Загасчлах ёс зүй /Цуврал нийтлэлийн төгсгөл/
Нийтлэгч BadmaaOct 24

Загас барина гэдэг сайхан, гэхдээ бас тэрийгээ дагаад хариуцлага гэдэг юм бий, жишээ нь: зөвхөн өөрт хэрэг болох тооны загасаа авч үлдээд бусадыг нь буцааж усанд нь тавьж байх; болж өгвөл сэртэнгүй дэгээгээр загасчлах; хууль ёсных төлбөрийг нь төлөөд хуулиар зөвшөөрөгдсөн хугацаанд загасчлах зэрэг олон зүйлс бий.
Орчин үед fly fishing-ээр загасчлах гэдэг ойлголт нь дараах зүйлсийг агуулдаг:
- барьсан загасаа буцааж тавих буюу Catch-and-Release гэдэг дүрмийг хэрэгжүүлэх
- зөвхөн загас ч биш байгаль орчноо давхар хайрлах
- өөрийн очдог гол, нууранд байдаг загас болон усны амьтадын талаарх мэдлэгээ байнга өргөжүүлэх, мөн үржил өсөлтийг байнга хянаж, шаардлагатай бол өөрийн зүгээс чадах арга хэмжээгээ авах.
- загасчлалын тухай хуулийг мөрдөх
- болж өгвөл сэртэнгүйн дэгээ хэрэглэх /barbless hook/
-ус (гол, нуур) дамжуулж усны ургамал амьтныг зөөхгүй байх
- бие биенээ хүндэтгэх
Ийнхүү дээрх жагсаалтыг харахад бидний анзаардаггүй олон зүйлс байна.Заримынх талаар товч тайлбарлавал:
- хортой ургамаг амьтны төрөл зүйлсийг дамжуулахгүй байх: олон янзын гол дамжиж загасчилж байх үед загасны хэрэгслээ сайн цэвэрлэж байж дараагийн голд хэрэглэх нь нэг орчиноос нөгөө орчинд хортой байж болох загас болон усны ургамлын зүйлсийг (invasive species) өөр орчинд тархахаас сэргийлдэг билээ.
- барьсан загасныхаа гэдсийг усанд бүү хая: барьсан загасныхаа гэдэс дотрыг загас барьсан голдоо буцааж хаях нь загас хооронд дамждаг аюултай өвчний бактери болох Myxobolus cerebralis (whirling disease)-ийг бусад загасанд халдварлуулах үндэс болдог, иймд цэвэрлэсэн гэдсээ эрэгт нүх ухаж хаяж байвал зүгээр.
- бусдад бүү саад бол: хүн бүрийн мэддэг хэрнээ мөрддөггүй нэг зүйл бол загасчилж байгаа нэгнийгээ хүндлэх билээ. Загас барих гээд хичээгээд байхад нь хажууд нь очоод чанга чанга ярьж загасыг нь үргээгээд байх тийм таатай зүйл ба хамгийн бүдүүлэг зүйлсийн нэг яах аргагүй мөн.
- барьсан загасаа гэмтээхгүй буцааж тавих: нэгэнт буцааж тавина гэж бодож байгаа бол барьсан загасныхаа биеийн нялцгай бүрхүүлийг нь болж өгвөл бага гэмтээгээрэй, энэ зүйл нь загасны арьсыг гадны хортой бактерийн нөлөөллөөс хамгаалдаг чухал зүйл юм.
Энэ бүгдийг төгсгөлд fly fishing гэдэг бол зөвхөн ялаагаар загасчлах гэдгээс гадна загасчлахтай холбоотой маш өргөн мэдлэгийг өөртөө багтаасан өргөн ойлголт юм. Зарим хүн fly fishing-г спорт гэж хэлэхэд ямар спорт гэхээрээ ийм спорт байдгийн гэж ёжилдог, тэрхүү хүмүүсээс асуухад хэлэхэд fly fishing спорт биш гэж байгаа бол golf-ийг яагаад спорт гэж нэрлэсэн юм бол ? Fly fishing-r хичээллэх гэдэг нь мэдлэг болон оюун санаа хувьд маш өгөөжтэй спорт юм.
Энд мөн зарим нэг зүйлсийг дурьдахгүйн бол болохгүй нь зарим хүмүүсийн яриаг сонсоод сууж байхад үнэхээр аймаар ч юм шиг , гайхмаар юм шиг зүйлс ярих юм билээ. Жишээ нь загасыг сэрээдэж ална гэх юм, ямар хүй нэгдлийн үед байгаа биш дээ. Тэгээд өөрсдийгөө загасчин гээд байх юм. Минийхээр энэ бол загасчлал биш, харин хядлага хийж байгаа юм шиг л сонсогдож байна. Бас үүгээр зогсохгүй, хүний урманд ганц удаа загасны түрс үржүүлж өсгөөд усанд тавихгүй байж торж тавьж загасчилдаг гэж бахархаж ярих хүмүүс байдаг.
Үнэхээр л өөрийгөө загасчин гэж дууддаг юм бол ядаж дэгээ сатурк хэрэглээд /fly fishing-р үгүй юмаа гэхэд/ загас барь л даа.
Энэхүү байгалын баялгаа хайрлаж хамгаалахгүй бол бид хятад оросын араас орох нь байна. Эдгээр хөршүүд маань тул гэдэг загасаа 2-уулаа хядчихсан, одоо хятадынх нь зэвэг нь дуусаж байна гэнэ. Энэхүү хосгүй сайхан амьтад маань үгүй болчихвол бид юугаа харж сэтгэлээ баясгах вэ, бид чинь Монгол хүн шүү дээ.
Ёс жудагтай загасчлъя
Бадмаа
2009 оны 10-р сарын 24
8 comments
Trackback by pligg.com on October 29, 2009 at 7:30 pm
Badarchin.Com…
Веблог Загасчлал, Шинжлэх Ухаантай холбоотой мэдээлэл…
Comment by B.Oyunbold on November 16, 2009 at 3:10 am
За сайтаар юу байна даа ажил ихтэй байгаа юм уу ойрд юм нэмсэнгүй
Comment by Badmaa on November 16, 2009 at 9:55 am
harin tiim ee, jaahan zavgui l baina. Ongorson 7 honogt and l yavah shiv dee. Yavsniih gants zeertei irsen
Comment by Zorigoo on December 18, 2009 at 3:45 am
Gehdee fly fishing hund heterhii ih davuu tal olgoson ed gej bodoj bna.
Comment by Badmaa on December 18, 2009 at 3:27 pm
yamar talaaraa ter ve ?
Comment by Beckham on February 5, 2010 at 2:48 am
IKH goe blog bna shuu bainga orj baih bolno ooo
Comment by lkhagvaa on May 17, 2010 at 9:06 pm
hi ene ih saihan site bna .mongoloor iim um baidagiig say l medlee bi fly fishing sonrhood baahan heregsel ene ter avsan ene zun l hereglej uzne dee. bayarlaa lkhagvaa amjilt husie
Comment by Badral on June 10, 2010 at 10:48 pm
Neeree saihaqn blog bna. Bi bas fly fishing ih sonirholtoi. Namar hamtdaa yavah hun bval holbootoi bhiig hicheej bna. 98111211