Fly fishing гэж юу вэ? /Цуврал нийтлэл No.1/
Нийтлэгч BadmaaOct 19

Fly fishing гэж юу вэ?
{ fly fishing = ялаагаар загасчлах, ялаан загасчлал }
Fly fishing нь нэг янзын загасчлалын хэлбэр ба Шотланд болон Английн хойд нутгаас гаралтай. Энгийн загасчлалаас ялгарах ялгаа нь өд, амьтны үс, хөөсөнцөр зэрэг материал ашиглаж хийсэн ялаа, усны зөөлөн биетэн, хорхойн дуураймал ашиглаж загасчилдаг.
Fly fishing-ийн ялаа буюу fly:
Орчин үеийн fly fishing-д ялаа гэдэг ойлголт нилээн өргөн утгатай ба үүнд усны зөөлөн биетэн болон жижиг загас, зарим мэрэгчдийн /хулгана, хэрэм/ дуураймлууд хүртэл багтдаг.
Загасчлалд хэрэглэдэг ялаа нь дотроо гурвал янз байдаг, үүнд: 1) dry fly буюу хуурай ялаа, 2) wet fly (streamer) буюу усны мандал доогуур урсгаж хэрэглэдэг, 3) nymph буюу авгалдайн дуураймал багтдаг.
Dry fly буюу хуурай ялаа:
Энэ төрлийн ялааг загас усны мандал дээгүүр хөвж буй ялаа шумуулаар хооллож байх үед хэрэглэдэг. Ихэвчлэн нар хөөрч, температур нэмэгдэж эхлэх үед /өглөөгүүр/ усны захаар нас бие гүйцсэн нисдэг шавьжууд /entomologist биш болхоор монгол нэрсийг нь сайн мэдэхгүй байна/ ёроолын ургамлаас усны мандал дээр гарч агаарт нисдэг. Энэ үед загас усны гадарга дээр хөвж буй шавьжаар хооллож эхэлдэг /бид загас үсэрч байна гэж ярьдаг даа/.
Америк болон европод ямар үед хуурай ялааг хэрэглэх тал дээр нарийн энтомологийн судалгаа нилээд хийгдсэн байдаг. Хуурай ялаа ашиглах нь нилээн мэдлэг шаардсан ажил юм. Хэзээ, хэдэн цагийн үед усны мандал дээр ямар төрлийн болон ямар хэмжээ, өнгөтэй ялаанууд түгээмэл байна, тэднийг ямар дуураймлаар орлуулж болох вэ зэрэг нилээн авъяас, мэдрэмж, мэдлэг шаарддаг. Иймдээ ч fly fishing бол зүгээр энгийн загасчлал биш, энэ нь цэвэр оюун ухааны спорт юм.

Wet fly /Streamer/ :
Энэ нь жижиг жараахай хөөлгүүлж загасчлахтай нилээн төстэй. Streamer-ийг усны мандал доор, байнгын тоглуулалттай /stripping/ хэрэглэдэг. Практикаас харахад энэхүү төрлийн fly-д харьцангуй том хэмжээтэй загас баригддаг. Нилээн сэрүүн цаг агаартай /бороо, цастай үед/ нөхцөлд wet fly-ийг ашиглах нь тохиромжтой. Гэхдээ энэ төрлийн ялааг заавал сэрүүн үед ашиглах албагүй, нартай, халуун өдөр мөн шөнө ашигласан ч болдог учир нь загасны хооллолтын бараг 80% нь усан дотор явагддаг. Манайхан шөнө тул барихдаа ихэвчлэн хулгана ашигладаг, streamer яг л түүний нэг хэлбэр юм.
Энэ төрлийн ялаа нь ерөнхийдөө жижиг жараахай, могой жараахай, томоохон хорхой шавьж, хэрэм, хулгана зэргийн дуураймлуудаас бүрддэг.




Nymph буюу авгалдайн дуураймал:
Энэхүү төрөлд янз бүрийн шавьжны авгалдай үеийнх нь хэлбэрийг дуурайлгаж хийсэн, усны ёроолоор урсгах зориулалттайн ялаа багтдаг. Дэгээндээ шар утас ороож загас барьдагтай төсөөтэй арга юм.
Nymph-ийг хэрэглэхдээ хуурай ялааг яаж ашигладаг яг л түүнтэй төсөөтэйгээр тухайн загасчлах үед ямар төрлийн ямар шавьж, хөгжлийнхөө ямар шатанд байгааг ажиглаж байж загасчлах ялаагаа сонгоно доо.




Дараагийн дугаарт fly fishing-ийн үндсэн хэрэглэл болох уурга, дамар, утас түүний бүтэцүүдийн талаар нийтлэх болно.
Сонирхон уншсан танд баярлалаа.
Хүндэтгэсэн,
Бадмаа
2009 оны 10-р сарийн 19
23:05
P.S. : сэтгэгдлээ хуваалцаарай, thx ![]()
7 comments
Comment by B.Oyunbold on October 19, 2009 at 10:34 pm
Goy bolj b.a shuu bi tegej b.gaad hed heden material olj ugnuu odoohondoo ajil ihtei b.gaa tul unshaad l suuj baihaas
Comment by tuvshee on October 19, 2009 at 10:59 pm
Би Fly fishing-g их сонирхож байгаа энэ их нарийн урлаг юм шиг байна. Баярлалаа хє сайхан мэдээлэл байна
Comment by bz on October 20, 2009 at 12:10 am
zochilsond bayarlalaa.
tegeerei ho, ooriinhoo medlegees huvaaltsaarai, end zagaschlaltai holbootoi zuil niitleh bol cholootei niitleerei.
B.
Comment by dnr on October 20, 2009 at 8:23 pm
dajgui yum aa bi bas ene jilees fly sonirhoj baigaa yag yaj shidvel hol yavuuldag talaar medeelel oruulj uguuch
Comment by dnr on October 20, 2009 at 8:23 pm
saihan medeelel bn aa yag yaj shidvel hol yavuulah talaar medeelel oruulj uguuch
Comment by ariunbayar on October 22, 2009 at 12:22 am
Thanks a lot.
Comment by mandah on December 27, 2009 at 4:32 am
saihan blog bnaa bi flyfishingeer zagaschilah sonirholtoi inged odo zun namriin tsagt flyfishingeer hchellegchded bodit baidlaar oirhon herlen gol ch yumuu tuul gol surgalt zohion bgulwal mash shan bna bi bieneesee turshlaga huwaaltsah bolomj garna iimees tanid flyfishingeer zagaschilah ulsuud holbogdoj baigaa hechneen hun holbogdoj bgag ta medej bgaa baihaa tgd aylal zohioh huseltei baina.leader saturk hdn cm urttai bh estoi ve mon tipet buyu saturk hdn cm urttai ve.ene mdeelliig olj ogch minii mail ruu ywuulj tuslahguiyuu.utsaaa bas ogoch mon dvd nii bichlegiig haanaas awch boloh ve net ees tatj awah part iin ogooch mash ih horhoi hurgej bn